Хүн болж төрөөд насанд хүрэхээсээ эхлээд ямар нэгэн зүйлийг хайсаар иржээ
- 23.01.2022 12:12
- Хүн болж төрөөд насанд хүрэхээсээ эхлээд ямар нэгэн зүйлийг хайсаар иржээ. Чухам юу хайв.. гэж өөрөөсөө асууж байсангүй хайсаар... Одоо бодоход нэг л юм дүүргэх гээд яваад байж. Ухаан тархи ухамсартаа хөтлөгдөн хайсан хийсэн үйлүүд дүүрэхгүй дахиад л хайсаар... Энэ хайлт буруу зүйл биш ажээ.
- Дэлгэрэнгүй
Ангийнхандаа урам нэмье
- 23.01.2022 12:09
Ангийнхандаа урам нэмье
Хөх мөнх тэнгэрийн оршихуйгаас
Хөх гэрлийн аминаас төрсөн
Хөх толбот Монгол хүмүүнүүд
Эрин цагийг эзлэн
Их үйлийг удирдаж
Эргэх их орчлийг
Эгүүлэн гийгүүлэх цагийн
Эхлэл нэгэнт ирсэн тул
- Дэлгэрэнгүй
Амгалан тухлаж сууна уу? Билэг ухаан төгөлдөр багш нар минээ
- 23.01.2022 12:08
- Амгалан тухлаж сууна уу? Билэг ухаан төгөлдөр багш нар минээ.
Та нар маань хичээлийн гайхалтай сайхан төлөвлөгөө гаргажээ. Одоо хэрхэн суралцаж “Хэн” болж хөгжин дэвжих бэ? гэдэг нь оюунтан бидний өөрсдийн эрхэм чанар юу буй тэр бүгдээс л хамаарах үлджээ.
Эрхэм багш нарынхаа ЧИН агуу сэтгэлээр чиглүүлэн хүртээх энгүүн сайхан эрдмүүдийг тосож авах оюу юугаа тордож, тодлон хүртэх ухамсар юугаа цэгцэлж, тэвчээртэйгээр шамдах сэтгэл юугаа тогтоон байж нандигнан хүртэж сүнсэндээ оршоож тархиндаа кодлох л оюунтан бидний хувьд чухаг нэгэн болжээ.
Эрхэмийн дээд “Эрдэмээ” бидэнд хүртээж хүргэх гэж хүсэн тэмүүлж буй ухааны уурхай Хүндэт БАГШ НАРТАА баярлан талархаж буйгаа хүрэн зүрхнийхээ ховдолноос хүргэж байна.
“1 – ын А” ангийн оюунтан Д.Энхтүвшин. - Дэлгэрэнгүй
Монголын дахин сэргээн мандалтад миний оруулах хувь нэмэр
- 05.01.2022 10:26
- ...Хаврын тэнгэр хуйс агнасан хачин аягүй нэг өдөр бэлчээрт явсан үхрээс нэг үнээ тасарч ирээд хашааны гадаа мөөрөөд зогсож байсан юм Үдийн ундандаа ирсэн ээж маань гарч хараад хүүе тугаллачихаж гээд араг үүрээд гарахад үнээ ээжийн урд ороод ээж бид хоёрыг дагуулаад явж билээ . Гэтэл дэрсний захад дөнгөж гараад хөлдчихсөн тугал дээрээ дагуулан авчирсан юм. Ээж тугалыг нь арганд хийж үүрээд авч ирэхэд аав битүү өвчиж дотор нь өвс чихээд түүнийгээ үнээнийхээ урд тавиад л ээж өөвлөж гарав. Урт сормуустай алаг нүднээс нь том том нулимс гараад л ивлээд л.. сүү нь асгарч.. ингэж хайдагшуулав. Нэг зун аавынх маань хэдэн гүү барилаа. Зүв зүгээр байсан гүү өдрийн саалинд гарахад зэлэн дээр тэрийгээд үхчихсэн байв. Нялх унага нь одоо яана гэх өрөвдөл..
- Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН СЭРГЭН МАНДАЛТАД МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР Намдаг овогтой Алтанчимэг
- 05.01.2022 10:23
- Монголчууд бидний сэргэн мандах нь биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэсэн суу ухааныг ухаж ойлгоод хүн бүр биеэ засах өвөг дээдсийн ухаанаас суралцаж өөрийгөө нээн ухамсарлахаас эхлэнэ гэж үзэж байгаа. Аливаа өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхлэх нь зүйтэй.
- Дэлгэрэнгүй