Мэдээ

          • МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР хөтөлбөр

          • Монгол Түмний Зуны Их найр

            МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР

            /Арга хэмжээний хөтөлбөр/

            Болох хугацаа: 2022 оны 06 сарын 21-23

            Болох газар: Хүй 7 худаг

            Хөтөлбөр: “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” зурагаар сэдэвчлэн найруулна

            Ерөнхий зохион байгуулагч: ТЭНГЭРИЙН СУРГУУЛЬ

            Хамтрагчид: - Монголын Тэнгэр Үзэлтний Нэгдсэн Холбоо - Тэнгэр бэхи дэмчийн өргөө - Орчил гэгээ хүрээлэн - “Зүрхэн чиндын дуудлага” төсөл

            2022 оны 06 сарын 21. Мягмар гараг

            04:50 Өглөөний нарны залбирал, өргөл /гэр гэртээ/ /Монгол түмний сэргэн мандалтын төлөө залбирч, үйл хэрэг маань тэгш сайхан дүүрэхийн ерөөл өргөж цай сүүнийхээ дээжийг өргөнө/

            13:00 Ажлын алба хүй 7 худагт ажиллаж бэлтгэл ажлууд хангана Бүлхэмүүдийн томилсон ажлын хэсэг очиж бэлтгэл ажилд туслана

            15:00 БӨӨГИЙН ЧУУЛГАН /тусгай хөтөлбөрөөр/

            18:00 Зочдын түрүүчийг хүлээн авч байршуулах

            21:00 Үдшийн арга хэмжээний дэг таниулах нэгдсэн цугларалт

            21:10 Үдшийн арга хэмжээний нээлт - Ерөөл, Магтаал, Уртын дуу - Бие сэтгэлээ чөлөөлөх бий биелгээ, Хэм нэгтгэх тойрон бүжиг

            23:00 Од эрхэс, дээд тэнгэрүүд, оршихуйн олон эздүүд, оролцогчдын сэтгэлийг түвшитгэх, хүндлэх хайрлах, МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР түвшин сайхан дүүрэхийн хэмийг нэгтгэх, тэгшлэх галын ёслолын арга хэмжээ - Галын тойрон бүжиг, Бүүвэйн дуу, Үлгэр, Тууль

            2022 оны 06 сарын 22. Лхагва гараг /Зуны тэргүүн сарын улаан морь өдөр/

            04.50 Нарны залбирал /Монгол түмний сэргэн мандалтын төлөө/ - их хурайлга, нарны өргөл - уяхан замбуутивийн наран уртын дуу дуун өргөл - ерөөл, магтаал

            07:00 Өглөөний цай (Сүү сааль авах)

            08:00 Соёолон морьдоо мордуулах

            09:00 Өглөөний хэм нэгтгэх бий биелгээ, тойрон бүжиг

            09:30 Тугны ёслол, Бөхийн барилдаан 1,2-н даваа, Соёолон морьдоо угтах

            11:40 МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР арга хэмжээний нээлт - уртын дуу, ерөөл, магтаал, үг хэлэх, уухай өргөх

            12:00 99 цагаагч гүүний сүүгээр ТЭНГЭРТ цацал өргөх ёслол - тусгай хөтөлбөрөөр

            13:00 “АЛТАЙ” Хамтлагийн тоглолт, дуу хуур, тойрон бүжиг, Хатадын бүжиг

            15:00 МОНГОЛЫН НЭГ ӨДӨР бүлхэмүүдийн үйл дүүргэх арга хэмжээ /Тусгай хөтөлбөрөөр: Тэмээн жин, Монгол эмэгтэйн үйл, Эсгий ёслол, Монгол эрэгтэйн үйл, Бог Бод малын нүүдэл, Дааганы уралдаан, Эрийн гурван наадам, Цэцгэн мандал тахилга ёслол, Шагай наадхай, Тусгай үзүүлбэрүүд /

            17:30 Эрийн гурван наадмын түрүүд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ

            18:00 Чөлөөт арга хэмжээ /Дотоодын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт бүх өдрүүдийн турш зохион байгуулагдана/

            21:00 МОНГОЛ ТҮМНИЙ СЭРГЭН МАНДАЛТЫН ТӨЛӨӨХ ГАЛЫН ИХ ТАХИЛГА /тусгай хөтөлбөрөөр/

            06 сарын 23 Пүрэв гараг

            04:50 Өглөөний нарны залбирал /Монгол түмний сэргэн мандалтын төлөө/

            06:00 Өглөөний цай

            09:00 Монголын нэг өдөр чөлөөт хөтөлбөр тус өдрийн турш үргэлжилнэ. /Морь, Тэмээ унах, Сүү саах, Зураг авхуулах, Дотно танилцах, Малчин ахуйгаа мэдэрч бие сэтгэл баясах, Нум сум харвах, Шагай наадхай, Сур элдэх, бүжиж дуулан найрлан цэнгэх/ 20:00 Үйл ажиллагаа дүүрнэ ТЭНГЭРИЙН СУРГУУЛЬ НОМЫН ӨРГӨӨ