• МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР хөтөлбөр

          • Монгол Түмний Зуны Их найр

            МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР

            /Арга хэмжээний хөтөлбөр/

            Болох хугацаа: 2022 оны 06 сарын 21-23

            Болох газар: Хүй 7 худаг

            Хөтөлбөр: “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” зурагаар сэдэвчлэн найруулна

            Ерөнхий зохион байгуулагч: ТЭНГЭРИЙН СУРГУУЛЬ

            Хамтрагчид: - Монголын Тэнгэр Үзэлтний Нэгдсэн Холбоо - Тэнгэр бэхи дэмчийн өргөө - Орчил гэгээ хүрээлэн - “Зүрхэн чиндын дуудлага” төсөл

            2022 оны 06 сарын 21. Мягмар гараг

            04:50 Өглөөний нарны залбирал, өргөл /гэр гэртээ/ /Монгол түмний сэргэн мандалтын төлөө залбирч, үйл хэрэг маань тэгш сайхан дүүрэхийн ерөөл өргөж цай сүүнийхээ дээжийг өргөнө/

            13:00 Ажлын алба хүй 7 худагт ажиллаж бэлтгэл ажлууд хангана Бүлхэмүүдийн томилсон ажлын хэсэг очиж бэлтгэл ажилд туслана

            15:00 БӨӨГИЙН ЧУУЛГАН /тусгай хөтөлбөрөөр/

            18:00 Зочдын түрүүчийг хүлээн авч байршуулах

            21:00 Үдшийн арга хэмжээний дэг таниулах нэгдсэн цугларалт

            21:10 Үдшийн арга хэмжээний нээлт - Ерөөл, Магтаал, Уртын дуу - Бие сэтгэлээ чөлөөлөх бий биелгээ, Хэм нэгтгэх тойрон бүжиг

            23:00 Од эрхэс, дээд тэнгэрүүд, оршихуйн олон эздүүд, оролцогчдын сэтгэлийг түвшитгэх, хүндлэх хайрлах, МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР түвшин сайхан дүүрэхийн хэмийг нэгтгэх, тэгшлэх галын ёслолын арга хэмжээ - Галын тойрон бүжиг, Бүүвэйн дуу, Үлгэр, Тууль

            2022 оны 06 сарын 22. Лхагва гараг /Зуны тэргүүн сарын улаан морь өдөр/

            04.50 Нарны залбирал /Монгол түмний сэргэн мандалтын төлөө/ - их хурайлга, нарны өргөл - уяхан замбуутивийн наран уртын дуу дуун өргөл - ерөөл, магтаал

            07:00 Өглөөний цай (Сүү сааль авах)

            08:00 Соёолон морьдоо мордуулах

            09:00 Өглөөний хэм нэгтгэх бий биелгээ, тойрон бүжиг

            09:30 Тугны ёслол, Бөхийн барилдаан 1,2-н даваа, Соёолон морьдоо угтах

            11:40 МОНГОЛ ТҮМНИЙ ЗУНЫ ИХ НАЙР арга хэмжээний нээлт - уртын дуу, ерөөл, магтаал, үг хэлэх, уухай өргөх

            12:00 99 цагаагч гүүний сүүгээр ТЭНГЭРТ цацал өргөх ёслол - тусгай хөтөлбөрөөр

            13:00 “АЛТАЙ” Хамтлагийн тоглолт, дуу хуур, тойрон бүжиг, Хатадын бүжиг

            15:00 МОНГОЛЫН НЭГ ӨДӨР бүлхэмүүдийн үйл дүүргэх арга хэмжээ /Тусгай хөтөлбөрөөр: Тэмээн жин, Монгол эмэгтэйн үйл, Эсгий ёслол, Монгол эрэгтэйн үйл, Бог Бод малын нүүдэл, Дааганы уралдаан, Эрийн гурван наадам, Цэцгэн мандал тахилга ёслол, Шагай наадхай, Тусгай үзүүлбэрүүд /

            17:30 Эрийн гурван наадмын түрүүд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ

            18:00 Чөлөөт арга хэмжээ /Дотоодын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт бүх өдрүүдийн турш зохион байгуулагдана/

            21:00 МОНГОЛ ТҮМНИЙ СЭРГЭН МАНДАЛТЫН ТӨЛӨӨХ ГАЛЫН ИХ ТАХИЛГА /тусгай хөтөлбөрөөр/

            06 сарын 23 Пүрэв гараг

            04:50 Өглөөний нарны залбирал /Монгол түмний сэргэн мандалтын төлөө/

            06:00 Өглөөний цай

            09:00 Монголын нэг өдөр чөлөөт хөтөлбөр тус өдрийн турш үргэлжилнэ. /Морь, Тэмээ унах, Сүү саах, Зураг авхуулах, Дотно танилцах, Малчин ахуйгаа мэдэрч бие сэтгэл баясах, Нум сум харвах, Шагай наадхай, Сур элдэх, бүжиж дуулан найрлан цэнгэх/ 20:00 Үйл ажиллагаа дүүрнэ ТЭНГЭРИЙН СУРГУУЛЬ НОМЫН ӨРГӨӨ

             

          • Сургалтын төлбөр хийх данс

          • Сургалтын гэрээг сургалтын төлбөр төлсөн хүн бүртэй хийнэ. Сургалтын алба Даваа гарагаас эхэлж өдөр бүр МН тауэр 1302 тоот /хаяг: тусгаар тогтнолын талбай. тэнгис кинотеатрын дэргэд байгаа 20 давхар өндөр шилэн оффисс/ өрөөнд сууж ажиллана. Улаанбаатарт байгаа нөхөд маань өөрийн биеэр ирж гэрээ хийж болно. Гадаадад болон, хөдөө орон нутагт байгаа суралцагсад онлайнаар гэрээгээ хийх боломжийг нээж өгнө.

            Өнөөрдөрийг билэгт сайн өдөр хэмээн сонгож аймаг бүрт салбартай том сургууль болно хэмээн Хулгана өдөрөөс эхэлж "хөеөөгөө" хурааж эхэлэхээр шийдсэн.

            гүйлгээний хэсэгт нь утасны дугаар, нэрээ бичээрэй

            БАЯРЛАЛАА